You are here: Home / Мэдээ / Байгаль нуурын төвтэй холбоотой мэдээлэл / Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн

Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн

by Serchmaa last modified Dec 09, 2012

in Tankhoi

Буриад улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутагт аялал жуулчлал хөгжүүлэх талаарх зөвлөгөөн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БН Буриад улсын Иргэдийн Хурлын бага танхимд болов.
Энэ арга хэмжээ нь "Экологи. Боловсрол. Аялал жуулчлал" гэсэн нэр бүхий Байгаль Нуурын Олон Улсын Конференцийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Арга хэмжээг НҮБХХ/ДДБОС-гийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл, Дэлхийн Байгаль Орчны Сан,  Буриад улсын Байгалийн Нөөцийн Яам болон Байгаль нуурын мэдээллийн “ Гран”  төв зэрэг байгууллагууд дэмжсэн болно.

Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн үйл ажиллагааны нэг чухал чиг хандлага болсныг арга хэмжээг зохион байгуулагчид цохон тэмдэглэв. Өсөн нэмэгдэж буй жуулчны урсгал болон байгалийн үзэсгэлэнт газар нутгийг хамгаалах асуудалтай хэрхэн хослуулах, эрсдэлийг яаж бууруулах вэ, байгалийг хүмүүст хэрхэн ойртуулж, ойлгуулах вэ? гэх мэт асуултанд бид өнөөдөр хариулах шаардлагатай болсон байна.

Дэлхийн байгаль орчны сангийн (GNF) тэргүүн хатагтай Марион Хаммерл болон удирдах зөвлөлийн гишүүн Ранвейг Экхофф нар байгалийн аялал жуулчлалын ирээдүйн хөгжлийн талаарх өөрийн  төсөөллөө  ярьж хуваацлаа.

Автор: Эдвард Батоцыренов, Байгаль нуурын байгалийн нөөцийн менежментийн хүрээлэн

http://baikal24.ru

http://www.visitburyatia.ru/news/section-105/item-2854/

IW:LEARN